MN/Prabhupada 1063 - Бидний хийж байсан зүйлсээс ангижруулах



660219-20 - Lecture BG Introduction - New York

яг л одоогийн бидний амьдрал нь заримдаа бид жаргалтай байдаг би бизнесмен байлаа гэж бодьё тэгээд маш шуурхай оюунлагаар ажилласан байг үүнийхээ үр дүнд дансандаа маш их мөнгөтэй болж тэгээд жаргаж байгаа үүнтэй адилаар би их хэмжээний мөнгө бизнест оруулсан байг тэгээд амжилтгүй болж мөнгөө алдсан тохиолдолд зовж шаналана үүнтэй адилаар бид өөрсдийн хийж байсан үйлээсээ хамаарч зовж жаргаж байдаг үүнийг карма гэнэ. иймээс эдгээр зүйлс ишвара жива пракрити эсвэл Бурханы дээд бодгаль амьд оршнол материаллаг байгаль мөнхийн цаг хугацаа бидний хийж байдаг үйл ажиллагаа энэ бүхнийг Бхагавад гитад тайлбарладаг энэ 5 элементээс, Бурхан, амьд оршнол материаллаг байгаль болон цаг хугацаа энэ 4 нь мөнхийн харин практири нь түр зуурынх байж болох ч хуурмаг биш зарим философчид материаллаг илрэл нь хуурмаг гэж үзэж болох гэхдээ Бхагавад гитад дурдсаны дагуу Вайшнава гүн ухааны дагуу дэлхий ертөнцийн илрэлийг хиймэл хуурмаг гэж үздэггүй тэд үүнийг жинхэнэ гэж хүлээж авах ч түр зуурынх гэж үздэг яг л үүл тэнгэрийг бүрхэж борооны улирал эхэлдэгтэй адил харин борооны улирал дууссаны дараа шинэ ногоо ургадаг борооны улирал дуумсагц л үүл алга болдог аажмаар өвс ногоо хатаж гандаж эхлэхэд газар дахин хуурайшдаг үүнтэй адилаар материаллаг байгаль нь тодорхой хэлбэлзэлтэй байдаг үүнийг бид Бхагавад гитагийн 8-р бүлэг 19- шүлгээс олж уншиж болно Bhūtvā bhūtvā pralīyate (BG 8.19). энэ илрэл нь тодорхой хэлбэлзэлээр илрээд дараа нь дахин алга болдог энэ бол пракритийн илрэл. гэхдээ энэн бол мөнхөд байдаг иймээс пракрити нь мөнх юм энэ бол хуурмаг биш. Учир нь Бурхан мама пракрити миний пракрити хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг Apareyam itas tu viddhi me prakṛtiṁ parām (BG 7.5). Bhinnā prakṛti, bhinnā prakṛti, aparā prakṛti. энэ материаллаг байгаль нь Бурханы эрчимээс салангид харин амьд оршнол нь Бурханы эрчим нь мөн гэхдээ тусдаа салангид байдаггүй тэд мөнхөд холбоотой иймээс Бурхан амьд оршнол байгаль материаллаг байгаль цаг хугацаа зэрэг нь мөнхийнх харин карма бол мөнх биш кармын нөлөөлөл, үр нөлөөлөл нь эртнийх байж болох бид эхлэл үгүй цагаас эхлэн заримдаа жаргаж мөн зовж байдаг гэхдээ л бид өөрсдийн үйлийн үр үйл ажиллагаагаа өөрчилж болно энэ нь бидний төгс мэдлэгээс шалтгаална бид маш олон үйл ажиллагаа эрхэлж байдаг гэхдээ бид яг ямар зүйл хийхээ мэддэггүй тэр үйл нь биднийг үйлийн үрээс салгахад тус болохуйц үүнийг мөн Бхагавад гитад тайлбарласан байдаг одоо Ишвара дээдийн дээд ухамсарын талаар ишварагийн байр суурь, Бүхний Дээ Бурхан бол дээд ухамсар харин жива амьд оршнол нь Бүхний Дээдийн хэсэг хэлтэрхий мөн ухамсартай амьд оршнолд ч мөн ухамсар бий амьд оршнолыг мөн пракрити гэж тайлбарладаг, энерги материаллаг байгаль нь ч мөн адил пракрити юм харин энэ 2-с жива нь ухамсартай бусад пракрити нь ухамсаргүй. Энэ нь ялгаа Иймээс Жива пракрити илүү гэж үзэж байгаа учир нь тэрээр Бурхантай адил ухамсартай юм Бурхан бол дээд ухамсар. жива амьд оршнол нь дээд ухамсартай гэж зарлаж болохгүй үгүй. амьд оршнол нь төгс төгөлдөрийн ямар ч байдалд хүрсэн бай дээд ухамсартайд тооцогдохгүй энэ бол буруу онол. энэ бол гажуудсан онол гэхдээ түүнд ухамсар байгаа. тэгээд л болоо. гэхдээ дээд ухамсартай биш