MN/Prabhupada 0001 - Сая сая болж өргөжих нь

The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.


Lecture on CC Adi-lila 1.13 -- Mayapur, April 6, 1975

Чайтаниа Махапрабху: Бүх ачарья нар Нитйанда Прабху, Адвайта Прабху болон Шривасади-гаура - бхакта- вринда зэрэг нь— бүгд Шри Чайтаниа Махапрабхугийн сургаалийг даган биелүүлэгчид юм хэмээсэн байдаг. Иймээс ачарьяа - номын багш нарын замнасан зам мөрийг даган биелүүлэхийг хичээ. Тэгвэл амьдрал тань амжилттай байх болно.½ Ачарьяа - номын багш болох тийм ч хэцүү биш. Үүний тулд эхлээд багшийнхаа үнэнч албат нь болох хэрэгтэй. түүний сургасан бүхнийг нарийн чанд дагах хэрэгтэй. Түүнийг баярлуулж, Кришнагийн ухамсарыг түгээхийг хичээ. Ингээд л болох нь тэр. Тийм ч хэцүү биш. Гуругийнхээ сургаалийг дагаж Кришнагийн ухамсарыг түгээн дэлгэрүүлэх. Энэ бол Бурхан Чайтаниагийн сургааль.

āmāra ajñāya guru hañā tāra' ei deśa
yāre dekha tāre kaha 'kṛṣṇa'-upadeśa
(Ч.Ч Мадхйа 7.128)

Миний сургаалийг биелүүлсэнээр, та Гуру болж байдаг.€ Иймээс л бид Ачарьяа системийг хатуу чанд баримтлаж Кришнагийн сургаалийг түгээн дэлгэрүүлэхийг чармайх хэрэгтэй. Yāre dekha tāre kaha 'kṛṣṇa'-upadeśa (Ч.Ч Мадхйа 7.128) 2 янзын Кришна - упадеша байдаг. Упадеша гэдэг нь заавар гэсэн үг. Кришнагийн өөрөө хэлсэн заавар нь нэг упадеша Кришнагийн тухай айлдсан заавар нь мөн "Кришна-упадеша" Kṛṣṇasya upadeśa iti kṛṣṇa upadeśa. Samāsa, śāsti-tat-puruṣa-samāsa. Kṛṣṇa viṣayā upadeśa ч мөн Кришна Упадеша. Bāhu-vrīhi-samāsa. Ийм байдлаар Санскрит хэлзүйд анализ хийж болдог. Бхагавад - Гита бол Кришнагийн айлдвар. Тэрээр шууд айлдаж байна. Иймээс Кришнагийн айлдсан, сургасан бүхнийг давтах аваас та ч мөн ачарьяа - номын багш болж байгаа юм. Хэцүү зүйл юу ч байхгүй. Бүгдийг энэ өгүүлсэн байна. Хэцүү зүйл юу ч байхгүй. Бүгдийг энэ өгүүлсэн байна. Бид яг л тоть шиг давтах хэрэгтэй Яг ч тоть шиг биш юм байна. Тоть утгыг нь ойлгодоггүй. тэр зүгээр л хэлбэлзэл гаргадаг. Утгыг нь мөн ухаж ойлгох хэрэгтэй. ингэлгүйгээр хэрхэн тайлбарлах билээ? Бид Кришнагийн Ухамсарыг түгээхийг л хүсч байна. Кришнагийн ухамсарыг түгээхэд л өөрийгөө бэлд, ямар нэгэн гажуудалгүйгээр. Тиймээс, ирээдүйд.... Танд 1000 байгаа гэж бодьё Бид 100 - гаас 1000 руу шилжих хэрэгтэй. Энэ л хэрэгтэй. 100- 1000 руу дараа нь саяас 10 сая руу.

Бишрэлтэнгүүд: Харибол! Жайа!

Prabhupada: Ингэвэл номын багш нарын дутагдал байхгүй байх болно. Хүмүүс Кришнагийн Ухамсарыг илүү хялбараар ойлгоно. Ийм зохион байгуулалттай байх хэрэгтэй_ Битгий хуурмагаар биеэ тоо. номын багш нарын сургаалийг дагаж өөрийгөө төгөлдөржүүлж, бат суурьтай бол. Ингэвэл хий хуурмагтай тэмцэхэд хялбар байх болно.½ Тиймээ. Номын багш нар майа - хий хуурмагтай дайн зарладаг.