MN/Prabhupada 0094 - Бидний хийх ёстой зүйл бол Кришнагийн хэлсэнийг л давтан ярих



Lecture on BG 1.20 -- London, July 17, 1973

Ариун бус амьдралд хэзээ ч Бурханы талаар асууж ойлгож чадахгүй Бид энэ шүлгийн утгыг хэд хэдэн удаа ярилцсан

yeṣāṁ tv anta-gataṁ pāpaṁ
janānāṁ puṇya-karmaṇām
te dvandva-moha-nirmuktā
bhajante māṁ dṛḍha-vratāḥ
(BG 7.28)

Pāpīs гэдэг нь нүгэлт хүн ухаарч чадахгүй Тэд зөвхөн Кришна Бхагаван болохоор би ч бас Бхагаван гэж л ойлгодог Тэр бол энгийн л хүн магадгүй бага зэрэг хүчирхэг түүхэнд нэрээ үлдээж чадсан гэж боддог Тэр бол эцсийн эцэст хүн л юм. Би ч бас хүн. Тиймээс би яагаад Бурхан байж болохгүй гэж? Энэ бол абхакта нарын дүгнэлт, бишрэлтэн биш нүгэлт хүмүүс өөрийгөө Бурхан гэж зарлах хүн бол шууд л маш их нүгэлтэй хүн гэсэн үг юм. Түүний хувийн амьдралыг судалж үзэх аваас ямар их нүгэлт хүн болохыг мэдэх болно Энэ бол тест. Хүн бүр л өөрийгөө Бурхан гэх болж хуурмаг зүйлд автана Хэн ч. Ямар ч ариун хүн. Тэр мэддэг, Би хэн бэ? Би бол энгийн л нэгэн, яаж би өөрийгөө Бурхантай адилтгах билээ? тэгээд тэр үл бүтэх нөхдийн дунд нэр алдартай болж үүнийг Шримад - Бхагаватамд śva-viḍ-varāhoṣṭra kharaiḥ (SB 2.3.19). гэж айлдсан байдаг Энэ тэгээд ямар утгатай вэ? Uṣṭra-kharaiḥ, saṁstutaḥ puruṣaḥ paśuḥ. Тэд... маш олон мундаг хүмүүс байдаг мундаг гэж нэрлэгдэх хүмүүс, тэднийг эгэл хүмүүс маш их магтан алдаршуулдаг Бхагаватад бишрэлтэн хүн биш л бол Харе Кришнаг давтан уншдаггүй хэн бүр үл бүтэх хүмүүсийн дунд нэр нөлөөтэй байж болох ч тэр бол юу ч биш амьтан юм амьтан Иймээс śva-viḍ-varāha-uṣṭra-kharaiḥ. яаж тэрнийг аугаа хүн гэж хэлж байнаа? Тэр бол амьтан бидний хийж буй зүйл бол талархалгүй даалгавар Бишрэлтэн биш л бол тэр үл бүтэх нөхөр. Бид ерөнхийд нь хэлж байна энэ бол их ширүүн үг л дээ. гэхдээ л бид хэрэглэхээс өөр арга байхгүй Кришнагийн бишрэлтэн биш л бол тэр бол үл бүтэх этгээд Бидний дайсан биш хэдий ч, бид үүнийг хэлэхээс өөр арга байхгүй. Үүнийг Кришна айлдсан Хэрвээ бид Кришнагийн ухамсартай л бол Кришнагийн хэлсэнийг давтан хэлэх хэрэгтэй Кришнагийн төлөөлөгч болон төлөөлөгч биш 2ын хоорондох ялгаа нь юу вэ? Кришнагийн төлөөлөгч нь Кришнагийн хэлсэнийг л давтан хэлдэг Тэгсэнээр төлөөлөгч болж байгаа юм. Тийм ч их чадвар шаардахгүй зүгээр л итгэлтэйгээр давтан хэлэх Кришна айлдахдаа sarva-dharmān parityajya mām ekaṁ śaraṇaṁ vraja (BG 18.66). Кришнад би бүхнээ даатгах аваас миний бүхий л үйл хэрэг амжилтанд хүрнэ гэсэн баримтыг хүлээн авах тэгвэл Кришнагийн төлөөлөгч болно. Ингээд л болоо. Өндөр түвшний эсвэл мэдлэгтэй байх шаардлагагүй Зүгээр л Кришнагийн айлдсаныг хүлээн авах Яг л Аржуна айлдсан шиг sarvam etaṁ ṛtam manye yad vadasi keśava: (BG 10.14) Миний хайрт Кришна, Кешава минь ээ Таны юу гэж айлдсаныг чинь хүлээн авч байна юуг ч өөрчлөхийг хүсэхгүй байна Энэ бол бхакта. Иймээс Аржунаг бхако си гэж байгаа. Энэ бол бхактагийн хийдэг зүйл яагаад Кришнаг өөр шигээ эгэл хүн гэж бодно гэж? энэ бол бхакта болон бхакта бус хүний хоорондын ялгаа бхакта өөрийгөө өчүүхэн Кришнагийн хэлтэрхий гэдгээ мэдэж байдаг Кришна бол хувь бодгаль. Би ч бас хувь хүн Түүний хүчийг өөрийнхтэйгээ адилтгахад би бол өчүүхэн Энэ бол Кришнагийн талаар ухаарал. Ямар ч хэцүү байхгүй зүгээр л чин сэтгэлээсээ байх хэрэгтэй нүгэлт байдлаар биш Нүгэлт хүн Түүнийг ухаарч чадахгүй нүгэлт хүн "Өө Кришна ч бас хүн юм байна. Би ч бас хүн. Тэгвэл яагаад би Бурхан биш гэж?" Тэр Бурхан юм бол Үгүй би ч бас Бурхан. Чи Бурхан Би ч Бурхан Хүн бүр Бурхан Яг л Вивекананда хэлсэн шиг "Яагаад Бурханыг эрж хайна гэж?" Маш олон бурхад гудамжинд байгааг олж харахгүй байна гэж үү? Харж байна уу? Энэ бол түүний Бурханыг ухаарсан байдал. Энэ бол Бурханыг ухаарсан байдал Тэгээд тэр том хүн болж "Би Бурханыг хаа сайгүй харж байна" энэ бол тэнэглэл энэ бол бүтэлгүйтэл, тэгээд энэ дэлхий даяар явагдаж байна Бурхан гэж хэн болохыг Бурханы хүч ямар болохыг Бурхан гэж хэнийг хэлж байгааг бид хэсэг бүлэг нөхдийг Бурхан гэж бодож байна. Орчин цагт ийм л зүйл болж байна өөр нэг үл бүтэх нөхөр ирээд өөрийгөө Бурхан гэж нэрлэж байна Тэгээд энэ асуудал маш хямд болсон Харин тэд өөрсдийгөө Бурхан гэж нэрлэж байгаа ч ямар хүч чадал тэдэнд байна гэж? Энэ бол нууц. Энэ бол нууц Бишрэлтэн бололгүйгээр Бурханыг ухаарах энэ нууцыг мэдэх боломжгүй Кришна Бхагавад гитад өөрийг нь хэрхэн таньж болох талаар айлддаг Bhaktyā mām abhijānāti yāvān yaś cāsmi tattvataḥ (BG 18.55). зөвхөн чин бишрэлээр Дээдийн дээд мэдлэгтэй эсвэл йогийн төгс төгөлдөр байдлаар эсвэл мундаг карми болсоноор Намайг ухаарч болно гэж хэлж болох байсан Үгүй. Тэр хэзээ ч тэгэж хэлээгүй Иймээс л карми, гьяни болон йогчид үл бүтэх нөхдүүд Тэд Кришнаг ойлгож чадахгүй. Бүгд үл бүтэх нөхдүүд Карми нар 3 дах зэрэглэлийн, гьяни 2 дах йогчид 1 дэх зэрэглэлийн үл бүтэх этгээд. Тэгээд л болоо