MN/Prabhupada 0006 - Хүн бү Бурхан
Lecture on SB 1.15.49 -- Los Angeles, December 26, 1973
Хүн бүр өөрсдийгөө "Би мэднэ. Би бүгдийг нь мэднэ" гэж их зангаар боддог Иймээс багшаас суралцах хэрэг байхгүй Гэтэл гуру - бурханлаг номын багшид хандах арга нь: "Би маш олон хэрэггүй зүйлсийн талаар мэднэ. Одоо надад Жинхэнэ үнэнийг сургаж хайрлана уу " хэмээн өөрийгөө даатах юм үүнийг хүлцэнгүй даруу байдал гэнэ Яг Аржуна шиг śiṣyas te 'haṁ śādhi māṁ prapannam (BG 2.7). Кришна болон Аржуна 2-ын харилцан яриа асуудалыг шийдэж чадахгүй байхыг харсан Аржуна Кришнад хандан "Эрхэм хүндэт Кришна минь ээ, бидний харилцаа яг одоо найзын түвшинд байна .Энэ байдлыг зогсоож би Танийг Бурханлаг номын багшаа болгож байна миний үүргийг хэлж хайрлана уу гэдэг энэ бол Бхагавад - гита.
Иймээс л хүн суралцах хэрэгтэй. Tad-vijñānārthaṁ sa gurum eva abhigacchet [MU 1.2.12]. энэ бол ведийн сургааль, Амьдралын үнэ цэнэ нь юу вэ? Хэрхэн хувирч өөрчлөгддөг вэ? нэг бие махбодиос нөгөө бие рүү хэрхэн шилждэг вэ? Би хэн бэ? Би энэ бие махбодь уу эсвэл үүнээс өөр зүйл үү? Энэ талаар хэн ч асууж сонирходдоггүй Энэ бол хүний амьдрал Athāto brahma jijñāsā. ийм асуудал яригдах хэрэгтэй Энэ кали юга - цөвүүн цагт мэдлэггүйгээр, асуулт тавилгүйгээр Гуругүйгээр, номгүйгээр хүн бүр өөрийгөө Бурхан гэж зарладаг. Ингээд л болоо. Ийм л зүйл болж байна. Тэнэгүүдийн мөрөөдөл энэ ямар ч нэмэргүй Энд Видурагийн талаар бичсэн ... Тэр ч мөн...
- viduro 'pi parityajya
- prabhāse deham ātmanaḥ
- kṛṣṇāveśena tac-cittaḥ
- pitṛbhiḥ sva-kṣayaṁ yayau
- ([[Vanisource:SB 1.15.49|Ш.Б 1.15.49)
Тэр... Би Видурагийн талаар ярьж байсан Видура Ямаража - Эрлэг номун хаан байсан Нэгэн ариун гэгээнтэнг Ямаражын өмнө шийтгүүлэхээр авчирчээ Тэгээд гэгээнтэн Би ямар ч нүгэлт үйл хийгээгүй шүү дээ хэмээн Ямаражаас асууж л дээ Яагаад намайг энд шийтгэх гэж авчирсан юм бол? Ямаража "Чи санахгүй байна уу?" гэв хүүхэд байхдаа чи шоргоолжний гэдэс рүү зүү зоосон иймээс тэр үхсэн учир ийм тул чамайг шийтгэнэ гэжээ үүнийг зүгээр л хар даа Хүүхэд гэнэн тэнэг байхдаа нүгэл үйлдсэн тиймээс шийтгүүлэх ёстой болж байна Бид шашин номын эсрэг "Бүү алж хөнөө " хэмээн бичсэн зарчмыг зөрчиж байдаг мянга мянган мал нядалгааны газрыг нээсэн Амьтдад сүнс, сэтгэл байхгүй гэсэн утгагүй онол зохиосон Зүгээр л хөгжилдөх гэж ийм л зүйл болж байна тэгсэн хэрнээ амар амгалан хүсч байдаг