MN/Prabhupada 0058 - Бурханлаг бие гэдэг нь Мөнхийн амьдрал юм
Lecture on BG 2.14 -- Mexico, February 14, 1975
Бурханлаг бие гэдэг нь баяр жаргал болон мэдлэгээр дүүрэн мөнхийн амьдрал юм Бидний одоогийн энэ бие бол материаллаг бие мөнхийн ч биш, баяр жаргал ч байхгүй, бас мэдлэггүй бид бүгд хэзээ нэгэн цагт энэ махан бие дуусна гэдгийг мэдэж байдаг мунхаг харанхуйгаар дүүрэн бид хананы цаана юу байгааг хэлж чадахгүй бидэнд мэдрэхүй бий хэдий ч бүгд хязгаарлагдмал төгс бус Бид заримдаа бардам зангаар Надад Бурханыг харуулаач хэмээн хэлдэг гэхдээ бид гэрэл гэгээ үгүй түнэр харанхуй ноёрхоход бид юуг ч харж чаддаггүй тиймээс л бидний бие махбодь төгс бус харанхуй юм харин бурханлаг бие гэдэг нь эсрэгээрээ мэдлэг дүүрэн бид дараа төрөлдөө тэр биед төрж болно гэхдээ одоо ийм биетэй болох бэлтгэлээ хийх хэрэгтэй бид дээд гаригийн системд тийм биетэй болж төрж болно эсвэл нохой эсвэл амьтны биед төрж болно мөн бурханлаг мэдлэг дүүрэн биетэй болж болно Тиймээс оюунлаг хүн та яагаад мэдлэг баяр баясал мөнх байдалтай биед төрж болохгүй гэж? үүнийг Бхагавад - гитад тайлбарласан байдаг Yad gatvā na nivartante tad dhāma paramaṁ mama (BG 15.6). тэр газар руу тэр газар руу эсвэл тэр тэнгэрт хүрэх аваас дахиж хэзээ ч энд төрөхгүй энэ материаллаг ертөнцөд Брахмалокад төрсөн байлаа ч дахин дэлхий дээр ирэх хэрэгтэй болдог харин бурханлаг ертөнц тийш, Бурхан руу очихын тулд хамаг сайнаараа хичээх аваас дахиж энэ махан биед төрөхгүй