MN/Prabhupada 0061 - Энэ бие бол арьс яс болон цусны хүүдий



Northeastern University Lecture -- Boston, April 30, 1969

Хайрт охид хөвгүүд минээ, энд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Бид Кришнагийн ухамсарын хөдөлгөөнийг дэлгэрүүлж байна яагаад гэвэл дэлхий дахинд энэ хөдөлгөөний зайлшгүй хэрэгцээ байна үйл явц нь бол маш амархан. Энэ бол давуу тал нь. Эхлээд бид трансцендентал түвшин гэж юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Одоог хүртэл бид нар амьдрах нөхцөл байдалдаа л санаа зовниж ирсэн, бид нарын түвшин бүгд өөр өөр. Тэгэхээр эхлээд бид бүгд трансцендентал түвшинд орших хэрэгтэй. Түүний дараа трансцендентал бясалгалын тухай асуулт гарч ирнэ. Бхагавад Гитагийн 3-р бүлэгээс бид нарын нөхцөлдөж болзолтсон амьдралын байр суурь бүгд өөр болохыг мэдэх болно. Эхнийх нь indriyāṇi parāṇy āhur... (BG 3.42). Санскритаар indriyāṇi Эхнийх нь би бол энэ махан бие гэсэн үзэл. Бид бүгд энэ материаллаг ертнцөд амьдарч байгаа, бид бүгд энэ материаллаг ойлголтын нөлөөн дор оршин байна. Би өөрийгөө "Би бол энэтхэг хүн" гэж бодож байна. Та нар өөрсдийгөө Америк хүн гэж бодож байна. Хэн нэгэн нь "Би бол Орос хүн", өөр нэг нь "Би бас өөр хүн" хэмээн бодно. Тэгэхээр хүн болгон "Би бол энэ бие" хэмээн бодож байна. Энэ бол нэг түвшин нь. Энэ түвшинг хүсэл тачаалын түвшин гэх бөгөөд яагаад гэвэл өдийг хүртэл бид би бол энэ махан бие гэсэн ойлголтой байна. Бид мэдэрхүйгээ ханамжтай байлгах нь л аз жаргал гэж боддог. Тэгээд л гүйцээ. Махан бие нь мэдэрхүй гэсэн үг, тиймээс мэдэрхүйгээ ханамжтай байлгах нь л жаргал гэж үздэг. Тиймээс indriyāṇi parāṇy āhur indriyebhyaḥ paraṁ manaḥ (BG 3.42). Бурхан Кришна ийнхүү айлдсан: Энэ материаллаг эсвэл би бол энэ махан бие гэсэн ойлголтонд бид нарын мэдэрхүйнүүд маш чухал байр суурь эзэлдэг. Ийм ойлголт одоогийн нийгэмд оршиж байна. Зөвхөн одоо ч биш, энэ материаллаг ертөнц үүссэн цагаас эхлэн оршсоор ирсэн. "Би бол энэ махан бие" хэмээн бодох нь эмгэг юм. Шримад Бхагаватад yasyātma-buddhiḥ kuṇape tri-dhātuke sva-dhīḥ kalatrādiṣu bhauma ijya-dhiḥ (SB 10.84.13), "Би бол энэ махан бие гэсэн материаллаг ойлголттой хэн бүхэн" Ātma-buddhiḥ kuṇape tri-dhātu. Ātma-buddhiḥ гэдэг нь арьс яс хийсэн хүүдий хэмээх ойлголт юм. Энэ бол хүүдий. Энэ бие бол арьс, яс, цус, шээс, ялгадас болон бусад сайхан зүйлүүдийг багтаасан хүүдий юм. Харж байна уу? Би өөрсдийгөө энэ яс, арьс, ялгадас, шээснээс бүрдсэн хүүдий л гэж боддог. Энэ бол бид нарын гоо сайхан. Энэ бол бид нарын бүх зүйл. Сайхан сайхан олон түүхүүд бий л дээ гэхдээ бид нарын хугацаа богино. Тэгсэн ч гэсэн би нэг богинохон түүх яримаар байна. Нэг залуу байж л дээ. Тэрээр нэгэн үзэсгэлэнтэй бүсгүйд дурлачихаж. Бүсгүй зөвшөөрөхгүй байсан ч залуу нь их шургуу байв. Энэтхэгт, охидууд цэвэр ариун байдлаа маш чанд баримталдаг. Тэгээд бүсгүй зөвшөөрөхгүй байж байгаад хэлж гэнэ "За яахав, би зөвшөөрлөө. Гэхдээ долоо хоногийн дараа ир" гэв. Тэр "Төд төдөн цагт ирээрэй" гэхэд Залуу маш баяртай байв. Тэгээд өнөөх бүсгүй долоо хоногийн хугацаандаа туулга ууж өдөр шөнөгүй гүйлгэж, бөөлжиж байв. Тэрээр бүх бөөлжис ялгадасаа нэг саванд хийн хадгалж гэнэ. Товлосон цаг нь ч болж, бүсгүйг хаалган дээрээ сууж байхад залуу нь ирэв. Залуу: "Нөгөө бүсгүй хаана байна." хэмээн асуув. Бүсгүй: "Би нөгөө бүсгүй байна." Залуу: "Үгүй, үгүй. Чи биш байна. Чи маш царай муутай юм. Тэр маш үзэсгэлэнтэй байсан. Чи тэр бүсгүй биш." Бүсгүй: "Үгүй ээ, би тэр бүсгүй мөн. Гэхдээ би өөрийнхөө үзэсгэлэн гоог энэ өөр саванд хийгээд тусгаарлачихсан." гэв. Залуу: "Наадах чинь юу юм" гэхэд, Бүсгүй саваа харуулаад "Энэ бол миний гоо үзэсгэлэн, ялгадас болон бөөлжиснөөс тогтсон. Энэ бол орц нь." гэв. Үнэндээ хэн ч маш эрүүл чийрэг, үзэсгэлэнтэй байж болно — Хэрвээ тэрээр гурав дөрвөн удаа гүйлгэхэд л, бүх зүйл шууд өөрчлөгддөг.

Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэвэл Шримад Бхагаватамд батлан өгүүлсэнчлэн энэ материаллаг "би бол махан бие" хэмээх ойлголт бол тийм ч эерэг ойлголт биш юм. Yasyātma-buddhiḥ kuṇape tri-dhātuke (SB 10.84.13).