MN/Prabhupada 0091 - Та энд нүцгэн зогсож байна
Morning Walk -- July 16, 1975, San Francisco
Dharmādhyakṣa: Одоо хүмүүс алдаагаа ухаарч үхэл гэж юу болох талаар судалж хүмүүсийг үхэлд улам сайн бэлтгэхэд нь туслахыг хичээж байна гэхдээ тэдний зөвөлгөө нь зөвхөн "зүгээр л хүлээн зөвшөөр" гэж хэлдэг тэдний хэлдэг зүйл нь зөвхөн та удахгүй үхнэ гэж л хэлдэг тиймээс энэ үйл явцыг баяр баясалтай хүлээн ав гэж хэлж байдаг
Prabhupāda: Гэхдээ би үхэхийг хүсэхгүй байна. Яагаад би баяр баясалтай байх гэж? Харин тэгтэл тэр үл бүтэх этгээдүүд "Баяр баясалтай бай " гэж хэлдэг /инээв/ "аз жаргалтайгаар дүүжлэгдэх" /инээв / хуульч санаа зоволтгүй тэртэй тэргүй хэрэг дээр ялагдана гэж хэлээд одоо аз жаргалтайгаар дүүжлэгд гэж хэлэхтэй адил /инээв/
Dharmādhyakṣa: энэ л орчин үеийн сэтгэл судлал нь тэд хүмүүсийг зүгээр л баримтийг хүлээн авч материаллаг ертөнцдөө үлд гэж хэлдэг харин би материаллаг ертөнцөөс явах хүсэлтэй байна гэж хэлбэл чамайг галзуурсан байна гэж үзнэ үгүй үгүй харин ч материаллаг нөхцөл байдалд дасан зохиц гэж хэлдэг
Bahulāśva: Тэд амьдралын уур хилэнг хүлээн зөвшөөр гэдэг. Тэд амьдралын зовлон шаналаллыг хүлээн зөвшөөр гэдэг Прабхупада: Яагаад уур хилэн гэж? Та нар чинь том эрдэмтэн шүүдээ. Шийдэж чадахгүй байна гэж үү?
Dharmādhyakṣa: Тэд шийдэж чадахгүй яагаад гэвэл тэд өөрсдөө тийм асуудалтай
Prabhupāda: адилхан логик, аз жаргалтайгаар дүүжлэгд. Ингээд л болоо хэцүү асуудал гарахад тэд зүгээр л бууж өгдөг тэд тэгээд утгагүй зүйлсийг төсөөлөн бодож эхэлдэг. Тэгээд л болоо энэ бол тэдний боловсрол боловсрол гэдэг нь atyantika-duḥkha-nivṛtti, аз жаргалгүй байдлыг цогцоор нь шийдэх энэ бол жинхэнэ боловсрол, зүгээр л "одоо чи аз жаргалтайгаар үх " гэсэн үг биш духкха, аз жаргалгүй байдал гэж юу гэсэн үг вэ? Үүнийг Кришна айлдсан janma-mṛtyu-jarā-vyādhi duḥkha-doṣānu... (BG 13.9). энэ бол чиний аз жаргалгүй байдлын шалтгаан. Шийдэх гэж оролдоод үз тэгээд тэд болгоомжтойгоор зайлсхийж байна тэд үхэл, төрөлт, өтлөлт болон өвчинийг зогсоож чадахгүй төрөлт үхлийн энэ богино хугацаанд тэд том том байшин барилга барьдаг харин дараагийн төрөлдөө тэр байшингийнхаа харх нь болж төрдөг /инээв/ Байгаль. Байгалийн хуулиас зайлсхийж чадахгүй үхлээс зугатсан хэдий ч дахин өөр бие авах хэрэгтэй болдог Энэ дээд сургуулийн хашаанд ургах мод. 5000 жил эн д байна Чи нүцгэн байхыг хүссэн. Хэн ч эсэргүүцээгүй тул энд нүцгэн зогсож байна энэ мод