MN/Prabhupada 0161 - Become Vaisnava and Feel for the Suffering Humanity



His Divine Grace Srila Bhaktisiddhanta Sarasvati Gosvami Prabhupada's Disappearance Day, Lecture -- Los Angeles, December 9, 1968

хэрвээ бид номын багшдаа тууштай үйлчилж байх аваас Кришна бидэнд бүхий л боломжийг өгнө энэ бол нууц ямар ч боломжгүй зүйл байсан ч би бага зэрэг нухацтай хандаж Вишванатха Чакраварти Тхакурийн Бхагавад гитад уншсан лекцийг унших нь Бхагавад гитад vyavasāyātmikā-buddhir ekeha kuru-nandana (BG 2.41) гэсэн шүлэг байдаг энэ шүлэгтэй холбогдуулан Вишванатха Чакраварти Тхакура тайлбар уншсан бид номын багшийнхаа сургаалийг амьдралынхаа гол утга учир болгон хүлээж авах хэрэгтэй бид номын багшийнхаа сургаалийг тусгайлан айлдсан сургаалийг чандлан сахиж хувь хүний сонирхол бол алдагдлыг үл харгалзах хэрэгтэй тэгээд би ийм л байхыг хичээсэн тэгээд тэр надад түүнд үйлчлэх бүхий л боломжийг олгосон бүх зүйлс ийнхүү зохицож би өтөл насандаа танай оронд ирэх хэрэгтэй болсон энэ хөдөлгөөнд нухацтай хандаж ойлгож ухаарахыг хичээ бидэнд одоо ном байна энэ хөдөлгөөний талаар суурь байна би номын багшийнхаа буцсан өдөр түүний хүслийг гүйцэлдүүлэхийг хичээж байна үүнтэй адилаар та нарыг ч бас миний хүслийг гүйцээгээсэй гэж хүсч байна би бол настай хүн хэзээ ч буцаж болно энэ бол байгалийн хууль хэн ч үүнийг шалгаж чадахгүй энэ тийм сайхан биш ч би багшийнхаа энэ буцсан өдөр та бүхнийг энэ хөдөлгөөнийг ойлгож ухаараасай хэмээн хүснэм үргэлжлүүлэхийг хичээ хүмүүст энэ ухамсар хэрэгтэй бид бишрэлтэн бүрт vāñchā-kalpatarubhyaś ca kṛpā-sindhubhya eva ca patitānāṁ pāvanebhyo vaiṣṇavebhyo namo namaḥ Вайшнава Бурханы бишрэлтэн бол бусдын сайн сайхны төлөө өөрийгөө зориулдаг та нар мэднэ Христийн нийгэмлэгт Бурхан Христос та нарын бүх нүглийг би өөртөө авья гэдэг энэ бол Бурханы бишрэлтэнгийн шийдвэр төгс байдал тэд өөрсдийн тав тухыг үл харгалздаг Бурханд хайртай тул бусад бүх амьд оршнолуудад хайртай байдаг амьтан бүр Бурхантай холбоотой үүнийг сурч мэдэх хэрэгтэй энэ Кришнагийн ухамсарын хөдөлгөөн нь жинхэнэ Вайшнава болж хүмүүсийн зовлонг мэдэх юм хүний амьдралын зовлонг мэдэх олон арга байдаг хэн нэгэн өөрийгөө энэ биеэ гэж бодож шаналдаг өөр хэн нэгэн нь эмнэлэг нээж бусдыг эдгээхийг хүсдэг зарим нэгэн нь өлсгөлөнгийн эсрэг хоол түгээдэг эдгээр зүйлс нь хэдий сайн ч гэхдээ жинхэнэ асуудал нь Кришнагийн ухамсарын дутагдал юм энэ махан биеийн зовлон бол энэ бие түр зуурынх байгалийн хууль анхаарал тавьдаг өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст хоол түгээлээ гэж бодьё гэхдээ энэ бүхий л асуудлыг шийдсэн гэсэн үг биш юм жинхэнэ буяны ажил бол хүн бүрт Кришнагийн ухамсарыг сэргээх юм