MN/Prabhupada 0060 - Амьдрал материас үүсээгүй

Revision as of 04:39, 12 July 2019 by Vanibot (talk | contribs) (Vanibot #0023: VideoLocalizer - changed YouTube player to show hard-coded subtitles version)
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)


Room Conversation with Svarupa Damodara -- February 28, 1975, Atlanta

Прабхупада: Амьдрал, амьд оршнол эр үрийн дусалд байдаг тэгээд тэрээр эмэгтэй хүний хэвлийд байрласнаар бие махбодь боловсордог хэмээн бид ярьдаг. Эхлэл нь бол амьд оршнол. Энэ бол практик зүйл. Харин энэ амьд оршнол бол дээд оршнолын жижиг хэсэг юм. Тиймээс эхлэл нь бол Бурхан. Janmādy asya yataḥ (SB 1.1.1). Athāto brahma jijñāsā. Тэгэхлээр бид энэхүү онолыг төөрөгдөлд орсон энэ нийгэмд суулгаж өгөх хэрэгтэй. Түүнээс гадна, яагаад тэд нар материас амьдрал гаргаж чадахгүй байна? Тэд нарын мэдэгдлийн үнэ цэнэ нь юу юм бэ? Тэд одоог хүртэл хийж чадаагүй байна. Материас амьдрал үүсдэг гэсэн баталгаа хаана байгаа юм бэ? Чи тэгээд хийчихээч.

Svarūpa Dāmodara: Баталгаа нь судалгааны шатандаа явж байгаа.

Prabhupāda: Юу? Шал утгагүй юм. Шал утгагүй. Харин амьдралаас амьдрал үүсдэг гэсэн баталгаа байгаа, зөндөө байгаа. Хүн, амьтан, мод — бүгд амьд оршнолоос үүсч байна. Хүн чулуунаас төрж байхийг одоог хүртэл хэн ч хараагүй. Хэн ч хараагүй. Заримдаа энийг vṛścika-taṇdūla-nyāya гэж нэрлэдэг. Чи үүнийг мэдэхүү? Vṛścika-taṇdūla-nyāya. Vṛścika гэдэг нь хилэнц хорхой, taṇdūla гэдэг нь будаа гэсэн үг. Заримдаа бид бөөн будаанаас хилэнц хорхой гарж ирэхийг хардаг. Гэхдээ энэ нь будаа хилэнц хорхойг төрүүлсэн гэсэн үг биш юм. Чи өөрийнхөө улсад ийм зүйл харж байсан уу? Бид харсан. Бөөн будаанаас жижигхээн хилэнц хорхой гарж ирдэг. Үнэн хэрэг дээрээ тэр жижигхэн хилэнц хорхойн эцэг эх нь өндөгөө будаан дотор хийгээд яваад өгдөг, тэгээд хилэнц хорхой гарж ирдэг, тэрнээс биш будаанаас хилэнц хорхой үүсч гарж ирдэг гэсэн үг биш юм. Тиймээс үүнийг vṛścika-taṇdūla-nyāya гэж нэрлэдэг. Vṛścika гэдэг нь хилэнц хорхой, taṇdūla гэдэг нь будаа гэсэн үг. Тэгэхээр "Материас амьдрал үүсч байна." гэдгийг vṛścika-taṇdūla-nyāya гэж нэрлэдэг. Материас амьдрал үүсэх боломжгүй. Түүнээс гадна амьдрал, амьд оршнол байсан цагт бие махбодь өсч торнидог, өөрчлөгддөг. Хэрэв хүүхэд амьгүй эсвэл амьгүй гарвал, бие нь өсдөггүй. Амьд оршнол дээр л матери өсөж үрждэг.