MN/Prabhupada 0062 - Кришнаг 24 цагийн турш хар

Revision as of 04:40, 12 July 2019 by Vanibot (talk | contribs) (Vanibot #0023: VideoLocalizer - changed YouTube player to show hard-coded subtitles version)
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)


Lecture on SB 1.8.18 -- Chicago, July 4, 1974

Ārādhito yadi haris tapasā tataḥ kiṁ. Хэрвээ чи Кришнад итгэж, шүтэж чадаж байвал, бусад тэвчил хатамжил, наманчлалын арга замууд хэрэггүй. Өөрийгөө ухаарахуй болон Бурханыг таньж мэдэхэд маш олон тэвчил хатамжлал, наманчлалын шатуудыг дамждаг. Заримдаа бид ой руу явж Бурхан хаана байна хэмээн хайдаг. Тэнд маш олон үе шатууд байдаг, гэхдээ судар бичигт бичсэнээр бол Хэрвээ Кришнаг шүтэж чадаж байвал ārādhito yadi haris tapasā tataḥ kiṁ, тэвчил хатамжил, наманчлал хийх хэрэг гарахгүй. Мөн ārādhito yadi haris tapasā tataḥ kiṁ, маш хэцүү бэрх тэвчил хатамжлал, наманчлал үйлдсэний дараагаар хэрвээ чи Кришнаг таньж мэдээгүй бол ямар хэрэг байна? Ямар ч хэрэггүй. Narādhito yadi haris tapasā tataḥ kim, antar bahir yadi haris tapasā tataḥ kiṁ. Үүнтэй адилаар хэрвээ чи 24 цагаар Кришнаг дотроо болон гаднаа харж чадаж байвал бүх тэвчил хатамжлалын эцсийн дүн нь энэ юм. Энд Кришна батлан айлдсан, Кунти бас хэлсэн "Кришна дотор болон гадна оршин байдаг боловч бидэнд Түүнийг харах нүд байдаггүй", alakṣyam, "ил харагддаггүй." Курукшетрагийн тулаанд Кришна оролцсон, Тэгэхэд зөвхөн таван Пандавчууд, тэдний ээж Кунти болон бусад цөөхөн хэдэн хүмүүс л Кришнаг Бурханы Дээд Бодгаль гэдгийг ойлгож ухаарч байв. Хэдийгээр Кришна тэнд байсан ч, бусад хүмүүс түүнийг эгэл хүн хэмээн харж байсан. Avajā..., avajānanti māṁ mūḍhā mānuṣīṁ tanum āśritam. Яагаад гэвэл тэрээр хүний нийгэмд маш энэрэнгүйгээр хандаж, Өөрийнхөө жинхэнэ дүрээр ирсэн. Тэгсэн ч гэсэн тэдэнд Түүнийг харах нүд байсангүй. Тэд харж чадахгүй байсан. Тиймээс Кунти Кришнад: "Та зөвхөн чин бишрэлтэнгүүдийнхээ зүрхэнд ч биш хүн бүрийн зүрхэнд залран байдаг ч, Та ил харагддаггүй" хэмээн хэлсэн. Зүрх лүүгээ заан Кришна энд байгаа гэсэн. Тиймээс зүрхэн дэх Кришнаг таних үйл явц бол бясалгал болон иогийн зарчим юм. Энэ бол бясалгал юм. Кришнагийн байр суурь бол үргэлж трансцендентал байдаг. Хэрвээ бид энэ трансцендентал үйл явц, Кришнагийн ухамсар, болон зохицуулах зарчмуудыг хүлээж авж байгаа бол нүгэлт амьдралаас хол явах хэрэгтэй. Яагаад гэвэл бид нүгэлт үйлээ үйлдсээр байх юм бол бид Кришнаг ойлгож, харж чадахгүй. Энэ бол боломжгүй зүйл. Na māṁ duṣkṛtino mūḍhāḥ prapadyante narādhamāḥ. duṣkṛtinaḥ хүмүүс бол... Kṛti нь давуу чанар, зүтгэлтэй гэсэн үг. харин duṣkṛti гэдэг нь, давуу чанараа нүгэлтэй үйлэнд зориулах. Тиймээс бид хүсэлт тавидаг... Бид хүсэлт тавидаггүй; Юу вэ гэхлээр, энэ бол зохицуулах зарчмууд, нүгэлтэй үйлээс гадуур байх ёстой. Нүгэлт үйлүүд, нүгэлт амьдралын дөрвөн тулгуур бол ёс бус бэлгийн амьдрал, мах идэх, мансууруулах бодис болон мөрийтэй тоглоом юм. Тэгэхээр шавь нар маань эдгээр зарчмуудыг баримтлах хэрэгтэй.., хэрэгтэй биш, баримтлах ёстой; үгүй бол уналтанд орно. Яагаад гэвэл нүгэлтэй хүн Бурханыг ойлгож чадахгүй. Нэг талд нь бид зохицуулах зарчмуудаа баримтлаад, чин бишрэлийн үйлдээ зүтгэх хэрэгтэй, харин нөгөө талдаа бид нүгэлт үйлээс холуур явах хэрэгтэй. Тэгснээр чи Кришнаг харж, Кришнатай ярилцаж, Кришнатай хамт байж чадна. Кришна бол маш нинжин сэтгэлтэй. Кунти Кришнатай зээ дүү шигээ ярьж байгаатай адилаар, Кришнатай хүү шигээ, нөхөр шигээ, хайрт амраг шигээ, найз шигээ, багш шигээ харьцаж болно. Би энэ Чикагогийн сүмийг хараад маш их баяртай байна. Та нар маш сайн байна, энэ заал ч гэсэн маш гоё байна. Үйлчлэлийн энэ хандлагаа үргэлжлүүлэн Кришнаг ойлгож ухаарцгаа. Түүний дараа амьдрал чинь амжилттай болно. Маш их баярлалаа.

Бишрэлтэнгүүд: Жай! Хари бол!