MN/Prabhupada 0112 - A Thing is Judged by the Result



Television Interview -- July 29, 1971, Gainesville

сурвалжлагч: Та энэ оронд 1965 онд номын багшийнхаа сургаалийн дагуу ирсэн гэсэн. Хэн таны номын багш билээ? Прабхупада: Миний номын багш Ом Вишнупада Парахамса Бхактисиддханта Сарасвати Госвами Прабхупада Сурвалжлагч: Одоо энэ багш шавийн гинжин хэлхээ нь Кришна руу шууд очдог уу? таны номын багш таны өмнө байгаа юу? Прабхупада: Тийм. Багш шавийн гинжин хэлхээ 5000 жилийн тэртээгээс Кришнагаар дамжин ирж байна Сурвалжлагч: Таны номын багш амьд мэнд хэвээрээ юу? Прабхупада: Үгүй, Тэрээр 1936 онд биеэ орхисон Сурвалжлагч: Тэгэхээр та энэ хөдөлгөөний тэргүүн гэсэн үг болж байна? Энэ зөв үү? Прабхупада: Надад олон номын ах нар бий, гэхдээ би эхлүүлэх үүрэг хүлээсэн Би номын багшаа баярлуулахыг л хичээж байна тэгээд л болл Сурвалжлагч : Та энд АНУ-д ирсэн байна тэгэхээр таны хариуцсан бүс гэсэн үг юм байна тэ? Прабхупада: тийм Англи хэлээр ярьдаг орон руу явж энэ гүн ухааныг дэлгэрүүл гэсэн Сурвалжлагч : Англиар ярьдаг орон руу Прабхупада: Тийм. Ялангуяа барууны орнуудаар. Тиймээ Тэр надад тэгэж айлдсан Сурвалжлагч : Та энэ оронд 15 16 жил болж байна... Прабхупада: Үгүй үгүй 15 16 биш. Сурвалжлагч : 5 -6 жил өршөөгөөрэй Та дэлхийн энэ хэсэг рүү шашин дутагдаж байсан учраас ирсэн үү АНУ-д маш олон төрлийн шашин байдаг үүнээс харахад хүмүүс итгэх дуртай юм шиг санагдсан дийлэнх хүмүүс нь их шашинлаг Бурханд итгэдэг шашны үзэлд итгэл бишрэлтэй би таны юу гэж бодож байсанд гайхаж байна хүмүүсийн шашны үзэл дээр ямар нэгэн зүйл нэмнэ гэдэг энд ирээд өөрийн гүн ухаанаа нэмнэ гэж үү? Прабхупада: Тийм. Би анх ирэх үедээ Батлерийнд зочилж очиж байсан Сурвалжлагч: Пенсилванид уу? Прабхупада: Тийм жижиг хот хэдий ч маш олон сүмтэйд нь баярлаж байсан Сурвалжлагч: Маш олон сүмтэй. Тиймээ тийм. Прабхупада: Тийм. Маш олон сүмтэй Би тэнд маш олон сүмд ярьсан. Гэрийн эзэн энэ бүхнийг зохицуулдаг байсан. Иймээс би энд ирмэгцээ л шашны ямар нэгэн зүйлийн эсрэг тэмцэх гээгүй. Энэ бол миний зорилго биш Бидний зорилго бол Бурхан Чайтаниагийн Бурханыг хэрхэн хайрлахыг бүгдэд заах юм Сурвалжлагч : Тэгвэл эрхэмээ таны энэ ярьж буй Бурханыг хайрлах хэрхэн хайрлахыг зааж байгаа нь магадгүй өөр хэлбэрээр энэ орны хүмүүст хэрэгжүүлж байвал яах вэ? Барууны оронд хэдэн зуун жил үргэлжилсэн бол ? Прабхупада: Энэ бол баримт. Бид Бурхан Чайтаниагийн мөрийг дагаж байгаа учраас Түүнийг... Бид түүнийг Кришна гэж ном судрын дагуу хүлээн зөвшөөрдөг Сурвалжлагч : ямар Бурхан гэнээ? Прабхупада: Бурхан Чайтаниа Сурвалжлагч : өө тийм. Тэр 500 жилийн өмнө Энэтхэгт илэрсэн тийм үү? Прабхупада: Тийм. Тэр бол Кришна Өөрөө юм , Түүний сургааль бол Кришнагийн хэрхэн хайрлахыг сургах Иймээс Түүний арга нь хамгийн эх сурвалж юм энэ үйл явцын мэргэжилтэн шиг хэн нэгэн өөрийн биеэр үлгэрлэн зааж "Ингэж заах аваас " энэ бол маш эх сурвалж Бурханы ухамсарыг Бурхан Өөрөө зааж сургаж байна Яг л Бхагавад - гитад Кришна бол Бурхан. Тэр Өөрийнхөө тухай ярьж байна эцэс Тэрээр "Зүгээр л Надад өөрийгөө даатга. Би чамд анхаарал тавих болно " гэж айлдсаныг хүмүүс буруугаар ойлгодог Иймээс Бурхан Чайтаниа - Кришна дахин залран ирж хүмүүст хэрхэн өөрийгөө даатгах талаар сургах гэж заларсан Бурхан Чайтаниагийн мөрийг дагаж байгаа тул арга нь бол жинхэнэ Бүр Кришнагийн талаар хэзээ ч сонсож байгаагүй гадныхан хүртэл өөрийгөө даатгаж байна Арга нь үнэн зөв. Энэ бол миний зорилго Бид хэзээ ч нэг шашин нөгөөгөөсөө дээр гэж эсвэл энэ арга нь тэр аргаас дээр гэж хэлдэггүй Бид үр дүнг нь л харахыг хүсдэг Санскрит хэлэнд пхалена паричийате гэж үг байдаг. Бүх зүйлийг үр дүнгээр нь шинж гэж Сурвалжлагч: зүйлсийг юугаар шүү гэж...? Прабхупада: Үр дүнгээр нь Сурвалжлагч : Аан тийм Прабхупада: чи эсвэл би миний энэ арга их гоё гэж хэлж болох. Чи үгүй ээ миний арга гоё гэж хэлж болох ч бид үр дүнг нь харах хэрэгтэй Энэ бол... Бхагаватад айлдахдаа Бурханыг хайрлахад хүргэж байвал энэ бол хамгийн сайн шашин гэсэн байдаг