MN/Prabhupada 0126 - Only For the Satisfaction of My Spiritual Master



Lecture on BG 4.18 -- Delhi, November 3, 1973

Эмэгтэй бишрэлтэн: Та бидний үйлдэж буй үйл ажиллагаа Кришнагийн таалалд нийцсэн эсэхийг хянах ёстой гэсэн байдаг гэхдээ тэр хяналт нь юу вэ? Прабхупада: Номын багш сэтгэл хангалуун байх аваас Кришнагийн таалалд нийцсэн гэсэн үг үүнийг өдөр бүр дуулдаг Yasya prasādād bhagavat-prasādo yasyāprasādān na gatiḥ kuto 'pi. Номын багш хангалуун байх аваас Кришна ч бас хангалуун байдаг Энэ бол хяналт Хэрвээ тэр сэтгэл хангалуун биш байх аваас өөр ямар ч арга байхгүй. Үүнийг ойлгоход маш хялбар оффист ажиладаг хүний ажлыг дарга нь хянадаг хүн бүр л ажилладаг даргынхаа таалалд нийцүүлэх аваас ахлах ажилтан баярлаж дараа нь хамгийн том дарга нь баярладаг үүнийг ойлгоход тийм ч хялбар бус таны ойрын дарга бол Кришнагийн төлөөлөгч, түүнийг баясгах аваас Yasya prasādād bhagavat-prasādo yasya. Иймээс номын багшийн удирдлага хэрэгтэй Кришна бурханлаг ертөнцөөс номын багшийн дүрээр залардаг. Үүнийг Чайтаниа - чаритамритад бичсэн байдаг Guru-kṛṣṇa-kṛpāya. Guru-kṛṣṇa-kṛpāya. Гуру крипа гуругийн адислал бол Кришнагийн адислал энэ 2 Бодгаль сэтгэл ханамжтай байвал бидний зам чөлөөлөгдөнө Guru-kṛṣṇa-kṛpāya pāya bhakti-latā-bīja (CC Madhya 19.151) ингэвэл бидний бурханлаг үйлчлэл төгс болно Гурваштакагийн энэ шүлгийг анзаараагүй явсан юм уу? Yasya prasādād bhagavat-prasādo yasyāprasādān na gatiḥ kuto 'pi.

энэ хөдөлгөөн хэрхэн эхэлсэнтэй адил. Би энэ хөдөлгөөнийг номын багшийнхаа таалалд л нийцүүлэх гэж эхлүүлсэн Тэр үүнийг хүссэн. Чайтаниа Махапрабху энэ хөдөлөгөөнийг дэлхий даяар түгээхийг хүссэн Тэр миний олон ахан дүүсээс хүссэн тэр хүсч байсан захиагүй тэр хүссэн. Тэр зарим номын ахан дүүсийг гадаад руу номлол хийлгэхээр явуулсан ч амжилт гаргаж чадалгүй буцан ирж байсан иймээс би хөгширсөн ч гэсэн оролдоод үзье гэж шийдсэн Номын багшийнхаа хүслийг л биелүүлэх л гэсэн ганцхан зорилготой одоо харин та нар туслаж байна иймээс энэ бүхэн амжилттай явагдаж байна энэ бол yasya prasādād bhagavat-prasādaḥ. Хэрвээ бид чин сэтгэлээсээ номын багшийнхаа удирдлага дор үйлчлэх аваас Кришна сэтгэл ханаж бидэнд хөгжил дэвшил гаргахад туслана