MN/Prabhupada 0127 - A Great Institution Was Lost by Whimsical Ways



Lecture on SB 1.2.11 -- Vrndavana, October 22, 1972

Дараа... Миний Гуру Махаража: "Кришнаг харахыг хичээх хэрэггүй" Кришнагийн анхаарлыг татахын тулд ямар нэгэн зүйл хий. Энэ л хэрэгтэй Кришнагийн бага зэрэг анхаарлыг татах зүйл хийх yat kāruṇya-katākṣa-vaibhavavatām, katākṣa-vaibhavavatām... Прабодхананда Сарасвати, Кришнагийн анхаарлыг бага зэрэг татах аваас энэ бол маш том амжилт Шууд л. Хэрхэн татах вэ? Bhaktyā mām abhijānāti (BG 18.55). Зүгээр л үйлчилсэнээр Кришнад ямар нэгэн үйлчлэл өргөх, энэ бол бурханлаг багшийн зарлиг Номын багш Кришнагийн төлөөлөгч. Би Кришнад шууд хандаж чадахгүй Yasya prasādād bhagavat-prasādaḥ. Кришнагийн жинхэнэ элч төлөөлөгч номын багштай байх аваас тийм ч хэцүү биш Хүн бүр Кришнагийн элч төлөөлөгч болж болно Яаж, Кришнагийн сургаалийг гажуудалгүйгээр дамжуулах. Ингээд болоо Яг л Чайтаниа Махапрабхугийн айлдсанчлан āmāra ājñāya guru hañā (CC Madhya 7.128), миний зааварчилгааг дагаснаар номын багш болж болно Чайтаниа Махапрабхугийн сургаалийг дагаснаар чи гуру болж байгаа юм Āmāra ājñāya guru hañā. Харамсалтай нь бид ачарйа нарын сургаалийг даган биелүүлэхийг хүсдэггүй би өөрсдийн санаанаасаа зохиодог бидэнд нэгэн том байгууллага сүйдэн унасан талаар жишээ бий номын багшийнхаа сургаалийг даган биелүүлэхгүй байх аваас бүхий л зүйл сүйдэн унадаг Иймээс Вишванатха Чакраварти Тхакура номын багшийнхаа сургаалийг дагах нь хичнээн чухал болохыг тайлбарласан байдаг Vyavasāyātmikā buddhir ekeha kuru-nandana (BG 2.41). Номын багшийнхаа сургаалийг чандлан биелүүлэх аваас тав тух аягүй байдал аль ч үед та төгс болох болно

yasya deve parā bhaktir
yathā deve tathā gurau
tasyaite kathitā hy arthāḥ
prakāśante mahātmanaḥ
(ŚU 6.23)

Үүнийг бүхий л эх сурвалжууд баталдаг Бид Кришнагийн жинхэнэ элч төлөөлөгчийн сургаалийг дагах хэрэгтэй. Тэгвэл амьдрал амжилттай болох болно Тэгвэл Кришнаг жинхэнэ үнэнээр нь ойлгоно. Vadanti tat tattva-vidas tattvam (SB 1.2.11). Бид таттва - витээс сургааль сонсох хэрэгтэй, эрдэмтэд болон улс төрчидийг сонсох хэрэггүй үгүй Үнэнийг мэдэх нэгнээс сонсох хэрэгтэй зарчимаа сайн баримтлах аваас бүхнийг тодорхой ойлгоно Маш их баярлалаа