MN/Prabhupada 0038 - Ведээс улбаатай мэдлэг



Lecture on BG 7.1 -- Hong Kong, January 25, 1975

Одоо Кришна энд байна Бидэнд Кришнагийн зураг, сүм зэрэг байна Энэ бол хуурмаг биш, энэ бол санаа бодлын төсөөлөл майавади нарын философийн дагуу бол "чи өөрийнхөө ухаандаа төсөөлж болно " гэж хэлдэг Үгүй Бурханыг ухаандаа төсөөлөх боломжгүй. Энэ бол бас нэгэн тэнэглэл. Яаж Бурханыг төсөөлнө гэж? Тэгвэл Бурхан чиний хувьд ухааны төсөөлөл болж байгаа юм. Тэр ямар зүйлийн нэгдэл биш Энэ бол Бурхан биш. Төсөөлж бодсон зүйл чинь Бурхан биш. Бурхан - Кришна өөрөө энд залран ирсэн. Тэр энэ гариг дээр өөрөө заларч ирсэн Tadātmānaṁ sṛjāmy aham, sambhavāmi yuge yuge. Бурхан харсан хүмүүсээс Түүний талаар мэдээлэл авч болно.

tad viddhi praṇipātena
paripraśnena sevayā
upadekṣyanti te jñānaṁ
jñāninas tattva-darśinaḥ
(BG 4.34)

Tattva-darśinaḥ. Түүнийг хараагүй байж бусдад мэдээлэл өгч чадах билээ? Бурхан харагддаг зөвхөн түүхэнд ч биш Түүхэнд, Кришна дэлхий дээр залрах үед, Курукшетрийн тулааны үед Бхагавад гитаг айлдах үед, эдгээр нь бүгд түүхийн баримт Түүхээс мөн судраас ч Бхагаван Шри Кришнаг харж болно Śāstra-cakṣusā. Яг одоо энэ мөчид Кришна биетээр байхгүй гэхдээ сударт бичсэн зүйлсийн дагуу бид Кришна гэж хэн болох талаар мэдэж болно Тиймээс śāstra-cakṣusā.. судар.... сударын сургаалийг шууд дагах сударт бичсэн зүйлсийн дагуу байх нь илүү сайн тиймээс бидний мэдлэг бол Ведийн зарчмын дагуу байдаг бид өөрсдийн санаа бодлоос зохиодоггүй Ведэд бичсэн бол баримт иймээс Кришнаг Ведээс ухаарч болно Vedaiś ca sarvair aham eva vedyaḥ (BG 15.15). Үүнийг Бхагавад гитад айлдсан байдаг Та Кришнаг төсөөлөн бодож чадахгүй хэн нэгэн үл бүтэх этгээд би төсөөлж байна гэх аваас бас нэгэн бүтэлгүйтэл нь юм Кришна Ведад бичсэний дагуу мэдэх хэрэгтэй Vedaiś ca sarvair aham eva vedyaḥ (BG 15.15). Энэ бол Ведийг судлахын зорилго. Иймээс л үүнийг Веданта гэж нэрлэдэг Кришнагийн талаархи мэдлэг бол Веданта юм